Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 11 дүгээр сарын тойм
1.Гадаргын усны чанар
Архангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 11 дүгээр сард Өгийнуур, Хойд тамир, Урд тамир дээд, доод цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд: Гадаргын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн байв.
2023 оны 11-р сард хийсэн Архангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS 4586-98 усны чанарын стандартай харьцуулан /Хүснэгт1/-д үзүүллээ.
/Хүснэгт1./-д
№ |
Харуулын нэр |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
NO3 |
F |
||
1 |
Өгийнуур |
|
|
1.0 |
0.05 |
0.004 |
0.05 |
1.78 |
2 |
Урд тамир дээд |
10.94 |
0.9 |
1.6 |
0.08 |
илр |
0.07 |
0.05 |
3 |
Урд тамир доод |
10.18 |
0.7 |
1.2 |
0.04 |
0.004 |
0.13 |
0.12 |
MNS4586:1998 |
6< |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
9.0 |
1.50 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.
Өгийнуур усны цахилгаан дамжуулах чадвар 502.1, эрдэсжилт 435.8 мг/л, хатуулаг 3.71мг-экв/л, төмөр 0.03 мг/л, сульфат 84.6 мг/л, хлор 21.6 мг/л, гидрокарбонат 219.7 мг/л, натри кали 56.5 мг/л байна
Урдтамир- Цэцэрлэг дээд, Цэцэрлэг доод усны цахилгаан дамжуулах чадвар 83.77-96.4, эрдэсжилт 77.3-90.2 мг/л, хатуулаг 0.94-0.98 мг-экв/л, төмөр 0.02 мг/л, сульфат 0.9-3.7 мг/л, хлор 2.8-3.2 мг/л, гидрокарбонат 55.6-61.01 мг/л, натри кали 1.8-4.8 мг/л байна.
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс хаягдал усны сорьц авч химийн найрлага болон чанарын үзүүлэлтийг тодорхойллоо.
Шинжилгээний дүнг /MNS4943:2015/ “Хаягдал ус”-ны стандартад харьцуулан /Хүснэгт2./-д үзүүллээ.
Хүснэгт2
Төв ЦБ-аас сорьц авсан цэг |
рН |
Ж/б мг/л |
БПК5 мг/л |
ХХХ, мг/л |
ПИЧ мг/л |
Нийт азот мг/л
|
|
MNS 4943:2015 /ЗДХ/ |
6-9 |
30 |
20 |
50 |
20 |
15 |
|
Гарах |
7.63 |
53.0 |
24.6 |
|
3.8 |
48.86 |
|
Орох |
8.75 |
9273.0 |
297.3 |
|
12.4 |
|
|
Цэвэршилт, хувь |
91.73% |
Шинжилгээний дүнгээс үзэхэд: /MNS4943:2015/ “Хаягдал ус”ны стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс Ж/Б 1.2 дахин их, Биохимийн Хэрэгцээт Хүчилтөрөгч-/БПК5/-ийн агууламж 1.8 дахин их, нийт азот агууламж 3.3 дахин их байна.
АРХАНГАЙ АЙМАГ УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН БАЙГАЛЬ ОРЧИН ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ